УЛС, ОРОН НУТГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР 2027 ОНД ГҮЙЦЭТГЭХ ТӨСӨЛ АРГА ХЭМЖЭЭНД ИРГЭН ТА САНАЛАА ӨГНӨ ҮҮ
Төсвийн хөрөнгө оруулалтын үйл ажиллагаанд олон нийтийн оролцоог хангах, хүртээмж, үр ашгийг нэмэгдүүлэх зорилгоор Сангийн сайдын 2023 оны 278 тогтоолын 3.1.8-д заасны дагуу тухайн сум, орон нутагт шаардлагатай барилга байгууламж, их засвар, тоног төхөөрөмж, зөвлөх үйлчилгээний талаарх саналаа “ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БУЮУ PUBLICINVESTMENT аппликэйшнээр дамжуулан саналаа 2026 оны 03 дугаар сарын 31-ны дотор өгнө үү.
Таны саналыг авснаар улсын төсөв, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөх, хэрэгжилтийг хангах, үр ашгийг дээшлүүлэх, ил тод нээлттэй байдлыг хангах зорилготой юм.






