
Төв аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр, Засаг даргын зөвлөх Б.Отгонбаяр, ХХААГ-ын дарга Даваасүрэн нар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Төлөөлөгч Б.Жигмэддоржийн урилгаар Төв аймагт зочилж байгаа Солонгос улсын гадаад аж үйлдвэрчний эвлэл, Согван ахлах сургууль, боловсрол зуучлалын "МSKorea" ХХК-ийн удирдлагуудыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар Хөдөө аж ахуйн гэрээт ажилтан бэлтгэх, хөдөлмөр зуучлал, боловсролын салбарт хамтын ажиллагаа өрнүүлэх чиглэлээр санал солилцсон бөгөөд энэ хүрээнд аймгийн Засаг даргын зөвлөх Б.Отгонбаяр, БНСУ-ын гадаад аж үйлдвэрчний эвлэлийн дарга Ган Ён Гү, "MSKorea" ХХК-ийн захирал Ким Мүн Сү нар "Хөдөө аж ахуйн гэрээт ажилтан бэлтгэх, зуучлах" санамж бичиг үзэглэлээ.