loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
ХҮМҮҮН ЦОГЦОЛБОР БАГА СУРГУУЛЬ “ХҮҮХДИЙН АВТОБУС”-ТАЙ БОЛЖЭЭ | HuduuMN

ХҮМҮҮН ЦОГЦОЛБОР БАГА СУРГУУЛЬ “ХҮҮХДИЙН АВТОБУС”-ТАЙ БОЛЖЭЭ

2024-05-07

“Залуучуудын манлайлал – Гэр бүлийн хөгжлийг дэмжих” урианы жилийн хүрээнд Зуунмод сумын Хүмүүн цогцолбор сургуулийн удирдлага, Хүмүүн цогцолбор бага сургуулийн эцэг эхийн зөвлөлөөс “Хүүхдийн автобус”-тай болох хүсэлтээ Зуунмод сумын ЗДТГ-т хүргүүлсэн бөгөөд хүсэлтийн дагуу орон нутгийн төсвийн 80,0 сая төгрөгийн санхүүжилтээр 2018 оны БНСУ-д үйлдвэрлэгдэн 2024 оны 2 сард орж ирсэн 25 хүний суудалтай Hyundai County загварын автобусыг өнөөдөр тус сургуулийн удирдлага, эцэг эхийн зөвлөлд хүлээлгэн өгчээ. Өдгөө 1700 гаруй хүүхэд сурч, боловсорч байгаа Хүмүүн цогцолбор бага сургуулийг “Хүүхдийн автобус”-тай болгосноор хүүхэд, багачууд аюулгүй, тав тухтай зорчих нөхцөл бүрдэж байгаа ба автобусны үйлчлэх чиглэлийг сургуулийн удирдлага, эцэг эхийн зөвлөл хамтран судалгаан дээр үндэслэн гаргах юм байна. #Зуунмод_сумын_Засаг_даргын_Тамгын_газар