loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
“ЦАГДААГИЙН АЛБАНЫ ТУГ” “ДОТООДЫН ЦЭРГИЙН БАЙЛДААНЫ ТУГ” УВС АЙМАГТ ХҮРЭЛЦЭН ИРЛЭЭ. 100 ЖИЛД НЭГ УДАА ТОХИОХ ЭНЭ ТҮҮХЭН АРГА ХЭМЖЭЭ НЬ 21 АЙМГААР ТОЙРОН АЯЛАХ ЮМ.  | HuduuMN

“ЦАГДААГИЙН АЛБАНЫ ТУГ” “ДОТООДЫН ЦЭРГИЙН БАЙЛДААНЫ ТУГ” УВС АЙМАГТ ХҮРЭЛЦЭН ИРЛЭЭ. 100 ЖИЛД НЭГ УДАА ТОХИОХ ЭНЭ ТҮҮХЭН АРГА ХЭМЖЭЭ НЬ 21 АЙМГААР ТОЙРОН АЯЛАХ ЮМ.

Д.Сүхбаатарын болон Байлдааны гавьяаны улаан тугийн одонт Цагдаагийн албаны туг, Д.Сүхбаатарын болон Цэргийн гавьяаны улаан тугийн одонт Дотоодын цэргийн байлдааны тугийг цэнгүүлэх ёслол Маршал Ю.Цэдэнбалын талбайд боллоо. Энэхүү ёслолын ажиллагаанд Цагдаагийн ерөнхий газрын даргын зөвлөлийн гишүүн, Мөрдөн байцаах албаны дарга, цагдаагийн хурандаа Н.Мишигдорж, Цагдаа, дотоодын цэргийн Ахмадын хорооны дэд дарга, хошууч генерал М.Ганболд, Цагдаа, дотоодын цэргийн Ахмадын хорооны гишүүн, цагдаагийн хурандаа Д.Цог, Увс аймгийн Засаг даргын тамгын газрын дарга Г.Болор-Эрдэнэ болон Цагдаагийн болон хууль сахиулах байгууллагуудын дарга Улаангом сумын ард иргэд, хилчин хүүхдүүд, бяцхан цагдаа нар оролцлоо. Монгол Улсад Дотоодын цэрэг үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүндэт тэмдгээр Увс аймгийн Засаг даргын тамгын газрын дарга Г.Болор-Эрдэнэ, Улаангом сумын Засаг дарга Ц.Гантөмөр нар шагнагдлаа. Увс аймгийн хүндэт тэмдгээр Бэлтгэл ахмад Г. Пүрэвсүрэн, Бэлтгэл дэд хурандаа Ж. Өлзийтогтох тус тус шагнаж урамшуулсан юм. ![](https://huduu.mn/media/7YkLX8Y8oqgZxFJJm5f7uPCOLDGJBoN8BMMpma9k.jpg