loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
УЛААНГОМ СУМЫН ХӨДӨӨГИЙН БАГ, ХАВРЫН МАЛ ТӨЛЛӨЛТ, НҮҮДЭЛ ХИЙЖ БУЙ СУМДЫН МАЛЧИН ИРГЭДЭД УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЗЛЭГ, ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА. | HuduuMN

УЛААНГОМ СУМЫН ХӨДӨӨГИЙН БАГ, ХАВРЫН МАЛ ТӨЛЛӨЛТ, НҮҮДЭЛ ХИЙЖ БУЙ СУМДЫН МАЛЧИН ИРГЭДЭД УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЗЛЭГ, ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА.

Сумдад

Увс аймгийн Засаг дарга Улаангом сумын 8-р багийн малчин иргэдтэй уулзалт хийж сонирхсон асуултад хариуллаа. Мөн хөдөөгийн малчин өрхийн хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг ойртуулах, Эрсдэлт бүлгийн хүн амыг эрт илрүүлэг үзлэг, шинжилгээнд хамруулах, Иргэдэд эрүүл мэндийн чиглэлээр мэдээлэл сургалт сурталчилгаа хийх, хавдраас сэргийлэх чиглэлээр эрүүл мэндийн боловсрол олгох зорилгоор зохион байгуулж буй Улаангом сумын хөдөөгийн баг, хаврын нүүдэл суудал хийж буй сумдын малчин иргэдэд урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоо, эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэх ажлыг Аймгийн эрүүл мэндийн газар, Аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтэс "Бат-Үржихүй" өрхийн эрүүл мэндийн төв "Дун цагаан" өрхийн эрүүл мэндийн төв "Элбэг-Өгөөж” өрхийн эрүүл мэндийн төв "Мөнхбишрэлт" өрхийн эрүүл мэндийн төв, Эрүүл мэндийн даатгалын хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс тус тус хамтран Улаангом сумын 1, 2, 8, 12-р багийн нутаг, Увс нуурын эрэг орчим хаваржиж байгаа Наранбулаг, Тариалан, Өмнөговь, Өлгий, Түргэн, Сагил сумдын малчин нийт 480 өрхийн 4200 гаруй иргэдэд төвлөрсөн цэгүүдээр үзлэг оношилгоо, эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэх ба мөн заавал очиж үзэх шаардлагатай зорилтот бүлгийн иргэдэд автомашинаар эрүүл мэндийн үзлэг оношилгоог хийх ажлыг эхлүүлээд байна. 2023 оны эхний 5 сарын байдлаар хорт хавдрын 69 тохиолдол бүртгэгдэж, 47 хүн хорт хавдрын шалтгаанаар нас барсан байна. Хавдрын өвчлөлийг бууруулах, эрт илрүүлэх, эмчлэх зорилтот ажлын хүрээнд эмнэлгийн үзлэг оношилгоонд хамрагдаж чадахгүй, отор нүүдэл хийж байгаа малчид болон зорилтот бүлгийн хөдөөгийн иргэдэд эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх үзлэгийг зохион байгуулан ажиллах юм.