loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
”МОНГОЛ- ХЯТАДЫН ЭКСПО IV” ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХ ААН-ҮҮДИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА | HuduuMN

”МОНГОЛ- ХЯТАДЫН ЭКСПО IV” ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХ ААН-ҮҮДИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА

2023-08-29 ~ 2023-09-06

🇲🇳🇨🇳”Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хооронд иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх тухай хамтарсан тунхаглал”-д талууд хамтарсан үзэсгэлэн яармаг арга хэмжээг зохион байгуулахаар тохиролцсоны дагуу 2023 оны 09 дүгээр сарын 06-10-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Хөх хотод “Монгол-Хятадын ЭКСПО” дөрөв дэх удаагийн арга хэмжээг зохион байгуулах гэж байна. 🔹 Хоёр жилд нэг удаа болдог уг арга хэмжээ өнөө жил “Хөгжлийн шинэ боломжуудыг нээн хуваалцаж, шинэ хэв маягийг бий болгох нь” уриан дор зохион байгуулж байна. 🔹 Уг ажлын хүрээнд үзэсгэлэн худалдаа, хурал, хөрөнгө оруулалтын хэлэлцүүлэг, соёл, урлагийн арга хэмжээ зохион байгуулах юм. 🔹 Үүнтэй холбогдуулан дэд ажлын хэсэг байгуулан ажлын хэсгийн ахлагчаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан ажиллаж байна. 📌 Тус экспод 10 орчим орон оролцох бөгөөд улс бүр өөрсдийн өнгө төрхийг илэрхийлсэн бараа бүтээгдэхүүнээрээ оролцох юм. Манай улсын хувьд дүр төрхийн үзэсгэлэнгээр эх орны нэрийн бүтээгдэхүүнүүдээ дэлгэн оролцоно. 👉 Өнөөдөр дэд ажлын хэсгээс үзэсгэлэн худалдаанд оролцох 500 аж ахуйн нэгжийн бараа, бүтээгдэхүүний тээвэрлэлтэд анхаарах, барааны чанар стандартыг хангуулж зохих журмын дагуу хурдан шуурхай зохион байгуулан ажиллах зэрэг асуудлын хүрээнд тэдгээрийн төлөөлөлтэй уулзаж, мэдээлэл өгөх ажил зохион байгууллаа.