ЗУДЫН ЭРСДЭЛТЭЙ АЙМГУУДАД БЭЛЭН БАЙДЛЫГ САЙТАР ХАНГАЖ, “ОНЦГОЙ ХОТХОН”-Ы 512 АЙЛЫН ОРОН СУУЦНЫ ГАЦСАН АЖЛЫГ ШУУРХАЙЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО
ОБЕГ, УОК-ын Шуурхай штабд ажиллалаа. Энэ өвөл олон жилийн дунджаас 5 хувиар илүү хүйтрэх төлөвтэй байна. Тиймээс эрсдэл өндөртэй аймаг, сумдад бэлтгэл, бэлэн байдлыг сайтар хангахыг үүрэг болголоо.
“Онцгой хотхон” 512 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг эрчимжүүлэх, гүйцэтгэлийг шуурхайлна.
Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг боловсруулж байна. Энэ хууль бол бүхнийг улсын төсөвт баригдалгүй, салбарын санхүүгийн чадавхыг нэмэгдүүлэх боломж, тогтвортой санхүүжилтийг бий болгоно.
Улсын Онцгой Комисс цаашид дараах 3 чиглэлд онцгой анхаарч ажиллана. Үүнд:
1. Эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдлыг хангах,
2. Барилга байгууламж, дэд бүтцийн аюулгүй байдал, стандартын хэрэгжилтийг сайжруулах,
3. Байгаль орчны аюулгүй байдлыг хангаж, холбогдох стандарт, шаардлагын хэрэгжилтэд хяналт тавина.

