loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газар | HuduuMN

Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газар

2026-11-17

БАЯРЛАЛАА, ХАМТ ОЛОН МИНЬ СПОРТЫН ТЭМЦЭЭНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

       Аймгийн Засаг даргын Тамгын газрын ажилтан, албан хаагчдын дунд хамт олны эв нэгдэл, уур амьсгалыг бэхжүүлэх, багаар ажиллах чадварыг хөгжүүлэх, эерэг харилцаа, байгууллагын соёлыг төлөвшүүлэх зорилгоор БАЯРЛАЛАА, ХАМТ ОЛОН МИНЬ спортын тэмцээнийг зохион байгууллаа.

      Тэмцээнд байгууллагын ажилтан, албан хаагчид багуудад хуваагдан оролцож, даам, дартс, шатар, ширээний теннис, олс таталт, гар бөмбөгийн төрлөөр хурд хүч, авхаалж самбаа, оюун ухаан, ур чадвараа сорин өрсөлдсөн юм.

      Тэмцээний турш багийн хамтын ажиллагаа, харилцан дэмжлэг, нөхөрсөг өрсөлдөөн өрнөж, ажилтан, албан хаагчдын харилцаа холбоог бэхжүүлэх, нэгнээ ойлгож дэмжих, хамт олонч сэтгэлгээг төлөвшүүлэхэд чиглэсэн үр дүнтэй арга хэмжээ боллоо.

      Спортын төрлүүдийн нийлбэр дүнгээр тэргүүлсэн багуудыг өргөмжлөл, шилжин явах цом, мөнгөн шагналаар шагнаж урамшуулав.

       БАЯРЛАЛАА, ХАМТ ОЛОН МИНЬ тэмцээн нь ажилтан, албан хаагчдын идэвх санаачилга, оролцоог нэмэгдүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхийн зэрэгцээ байгууллагын эерэг уур амьсгал, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо