loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам   КОП17 ХУРЛЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР ХЭВЛЭЛ БАГА ХУРАЛ БОЛЖ БАЙНА Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг (КОП17) зохион байгуулах Үндэсний хороо тогтмол хэвлэлийн бага хура | HuduuMN

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам КОП17 ХУРЛЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР ХЭВЛЭЛ БАГА ХУРАЛ БОЛЖ БАЙНА Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг (КОП17) зохион байгуулах Үндэсний хороо тогтмол хэвлэлийн бага хура

2026-07-28

 
КОП17 ХУРЛЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР ХЭВЛЭЛ БАГА ХУРАЛ БОЛЖ БАЙНА
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг (КОП17) зохион байгуулах Үндэсний хороо тогтмол хэвлэлийн бага хурал хийж, бэлтгэл ажлын явц, олон улсын оролцогчдын бүртгэл, зохион байгуулалтын бэлтгэл болон үлдсэн хугацаанд хэрэгжүүлэх ажлуудын талаар нээлттэй мэдээлэл өгөхөөр тогтсон.
Энэ хүрээнд өнөөдөр Монцамэ агентлагийн мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал боллоо. 
Монгол Улс 2026 оны наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо дэлхийн 197 улсын төлөөллийг хүлээн авч, газрын доройтол, цөлжилт, гангийн асуудлаарх дэлхийн хамгийн том, өндөр түвшний бага хурлыг зохион байгуулна. 
Энэхүү хурал нь Монгол Улсын олон улсын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, байгаль орчны салбарын манлайллаа бататгах, ногоон хөрөнгө оруулалт, тогтвортой хөгжлийн шинэ боломжийг нээх чухал ач холбогдолтой юм.
Бэлтгэл ажлын явц өнөөдрийн байдлаар 82%-тай байгаа бөгөөд 4,500 гаруй гадаадын төлөөлөгч оролцохоор бүртгүүлээд байгаа бөгөөд бүртгэлийн тоо өдөр ирэх тусам нэмэгдсээр байна.
Мөн хурлын үеэр өндөр дээд түвшний уулзалтууд, сайд нарын хэлэлцүүлэг, Business4Land, Fashion4Land зэрэг олон улсын тусгай арга хэмжээ, Ногоон бүсийн олон нийтэд зориулсан хөтөлбөрүүд зохион байгуулагдаж, газрын доройтолтой тэмцэх бодлого, инновац, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны асуудлыг хэлэлцэнэ.
КОП17 нь зөвхөн олон улсын томоохон арга хэмжээ төдийгүй Монгол Улсын байгаль орчны бодлого, нүүдлийн соёл иргэншил, газрын тогтвортой менежментийн туршлагыг дэлхийд таниулах, олон улсын түншлэл, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх стратегийн ач холбогдолтой юм.