Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
·
ХӨВСГӨЛ НУУРЫН ЭРЭГ ДАГУУХ ХОГ ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ АЯН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Хөвсгөлийн УТХГ-ын Ханх хэсгийн байгаль хамгаалагчид "ХӨВСГӨЛ НУУР"-ын эрэг дагуух хог цэвэрлэгээний ажлыг нутгийн иргэдийн оролцоотойгоор зохион байгуулж эхэлсэн
2026 оны 7 дугаар сарын 27-ны байдлаар цэвэрлэгээний ажилд 210 км газар нутагт, 25 айл өрх, 83 иргэн хамтарч ажиллалаа. Цэвэрлэгээний үеэр 1.5 тонн хог хаягдлыг түүж төвлөрсөн цэгт хүргэв.
Ханх сумын айл өрх, иргэд, ААН, жуулчны баазууд, амрагчид та бүхнийг ХӨВСГӨЛ НУУР-ын эрэг дагуух нийтийн хог цэвэрлэх сайн дурын аянд нэгдэж, өөрсдийн амьдарч буй орчим, нуурын эрэг дагуух хог хаягдлаа цэвэрлэн #Хог хаягдлын тухай хуулиа биелүүлэн, байгальд ээлтэй аялж, амрахыг уриалж байна.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам · ХӨВСГӨЛ НУУРЫН ЭРЭГ ДАГУУХ ХОГ ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ АЯН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА Хөвсгөлийн УТХГ-ын Ханх хэсгийн байгаль хамгаалагчид "ХӨВСГӨЛ НУУР"-ын эрэг дагуух хог цэвэрлэгээний ажлыг нутгийн иргэдийн оролцоотойгоор з
2026-07-28
Төсөөтэй мэдээ
2026.07.28


