loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
Баян-Өлгий аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар | HuduuMN

Баян-Өлгий аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар

2026-11-17

 “ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ – ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛД ЗА ГЭЖ ХЭЛЬЕ” аяны өдөрлөг зохион байгуулагдлаа

Өсвөр үе, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад эрүүл, зөв хооллолтын дадал төлөвшүүлэх, хүнсний аюулгүй байдлын мэдлэгийг дээшлүүлэх зорилготой “Хүүхдийн төлөө – Хүнсний аюулгүй байдалд за гэж хэлье” нөлөөллийн аяны хүрээнд Өлгий сумын ЕБС-ийн 3 дугаар сургуулийн сурагчдад хүнсний аюулгүй байдлын чиглэлээр сургалт, нөлөөллийн хичээл орж, мэдлэг олгосон.

Тухайлбал, сурагчдад дараах сэдвээр мэдлэг олгосон:

 Хүнсний бүтээгдэхүүний шошго, түүнийг зөв унших арга

 Тэжээллэг чанар, савлагаа, хадгалалтын шаардлага

 Өөрт тохирсон эрүүл бүтээгдэхүүнийг сонгох

 Малын гаралтай бүтээгдэхүүний ашиг шим

Энэхүү аян нь хүүхэд, өсвөр үеийнхний эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдлын мэдлэгийг дээшлүүлэх, эрүүл хооллолтын дадлыг төлөвшүүлэхэд чиглэсэн бөгөөд цаашид үргэлжилнэ.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам