НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛЬ БАТЛАГДЛАА
Монгол Улсын Их Хурлын 2026 оны долоодугаар сарын 2-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг гишүүдийн 85 хувийн саналаар баталлаа.
Хуулийн шинэчлэлээр нийгмийн даатгалын тогтолцоонд шударга зарчмыг илүү бодитоор хэрэгжүүлэх, гурван тулгуурт тогтолцоог бүрдүүлэх, даатгуулагч, ажил олгогчдод ээлтэй эрх зүйн орчныг бий болгох зорилтыг тусгасан байна. Мөн ирээдүйд тэтгэвэр тогтоолгох иргэдийн эрх ашгийг хамгаалах, тэтгэврийн тогтолцооны тогтвортой байдлыг хангах эрх зүйн үндэс бэхжиж байгаа юм.
Түүнчлэн шинэ зохицуулалтын хүрээнд одоо тэтгэвэр авч байгаа ахмад настнуудын тэтгэврийг 2027 оны нэгдүгээр сараас эхлэн 100-300 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх боломж бүрдэхээр болж байна.
Шинэчлэл нь урт хугацаанд нийгмийн даатгалын сангийн санхүүгийн тогтвортой байдлыг сайжруулахын зэрэгцээ даатгуулагчдын нийгмийн хамгааллын баталгааг нэмэгдүүлэх, ажил олгогчдыг дэмжих, тэтгэврийн орлогыг өсгөх эрх зүйн орчныг бүрдүүлж байгаагаараа онцлогтой.
