
Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын удирдлагууд Австрали Улсын “Прайм Бизнес Процессын Менежмент” компанийн үүсгэн байгуулагч Марк Хайбэг хүлээн авч уулзлаа.
Тус компани нь бизнесийн удирдлагын салбарт 20 гаруй жил ажилласан туршлагатай бөгөөд Австрали, АНУ болон Европын орнуудад үйл ажиллагаагаа явуулдаг. Өнгөрсөн хугацаанд Австрали Улсын Татварын алба, “Кока Кола”, “Эн Эс Дабль Ви” зэрэг дэлхийн томоохон 50 гаруй байгууллагад процессын дахин инженерчлэлийг амжилттай хэрэгжүүлсэн байна.
Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар нь хувийн хэвшилтэй хамтран төрийн байгууллагуудын үйл ажиллагаанд процессын дахин инженерчлэл хийж эхэлсэн бөгөөд энэхүү уулзалтаар Австрали улсын туршлагаас хуваалцаж, мэргэжил, арга зүйн зөвлөгөө авснаас гадна цаашид хамтран ажиллах боломжийн талаар ярилцлаа.