loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
Ажлын байрны өдөрлөг зохион байгууллаа | HuduuMN

Ажлын байрны өдөрлөг зохион байгууллаа

2023-06-06

Баянхонгор аймгийн ЕБС-ийг 2003 онд дүүргэсэн нийт төгсөгчдийн “Хонгорынхны хамтын хүч” ТББ-аас төгсөлтийнхөө 20 жилийн ойд зориулан нийгэмд чиглэсэн олон төрлийн үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөжээ.

Энэ хүрээнд өнөөдөр /2023.05.05/ төрөлх нутгийнхаа ажил хайгч иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор аймгийн ЗДТГ, ХХҮГ, МҮХАҮТ-тай хамтран "Хөдөлмөр хүнийг бүтээнэ" ажлын байрны өдөрлөгийг Баганат талбайд зохион байгууллаа.

Өдөрлөгөөр иргэдэд нээлттэй ажлын байрны талаар мэдээллийг хүргэж, хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг нэг дороос цогц хэлбэрээр үзүүлэн, түр болон байнгын ажлын байранд иргэдийг зуучилж, ажил олгогчдын бүтээгдэхүүн үйлчилгээг олон нийтэд сурталчлан таниулах үйл ажиллагааг өрнүүлсэн байна.

“Хөдөлмөр ирээдүйг бүтээнэ” ажлын байрны өдөрлөгт “M-Си-Эс” групп, “Шаргалжуут” ХХК нарын ажил олгогч 50 ААН, байгууллага 200 гаруй ажлын байрыг нээлттэй зарлан оролцсоноос 253 гаруй иргэн түр ажлын байранд ажиллахаар бүртгүүлж, 87 иргэн байнгын ажлын байранд орохоор хүсэлтээ өгч, 70 орчим иргэн ажил мэргэжлийн чиг баримжаа олгох ганцаарчилсан зөвлөгөөг авчээ.

Тус үйл ажиллагааг Баянхонгор аймгийн Хөгжимт драмын театр, Политехникийн коллеж, үүрэн холбооны оператор компаниуд, оёдолчдын холбоо, үсчин, гоо засалчдын холбоод болон худалдаа үйлчилгээний төвүүд дэмжин оролцов.