Баянхонгор: 85 ЖИЛИЙН ОЙГОО 85 БҮТЭЭЛЧ АЖИЛТАЙГААР УГТАНА
Баянхонгор аймгийн удирдлагуудын шуурхай хурал 14:00 цагт боллоо.
Хурлын эхэнд аймгийн төрийн байгууллагын үйл ажиллагаа, явц байдал, анхаарах асуудлын хүрээнд АЗДТГ-ын дарга П.Отгонбаяр, энэ болон ирэх 7 хоногт болох үйл явдал, үүнд оролцох удирдлага хамт олны оролцооны талаар холбогдох төрийн байгууллагын удирдлагууд цаг үеийн мэдээлэл хийлээ.
Шуурхай хуралд Засаг дарга Э.Энхбат оролцон Их Богд хайрхны төрийн тахилга, 85 жилийн ой, боловсролыг дэмжих жил, утааг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээнд төр хувийн хэвшлийн оролцоо, түүнд хэрхэн оролцоогоо хангах талаар мэдээлэл хийлээ. Дээрх агуулгын хүрээнд удирдлагын манлайллыг бий болгон ажиллах тухайд зарим үүрэг даалгаврыг өглөө.
Баянхонгор аймгийн 85 жилийн ойн баяр наадам Засгийн газрын тогтоолын хүрээнд 07 сарын 25, 26-нд болох бөгөөд ойг угтан төр, хувийн хэвшил, иргэд хамтран байгууллага, эзэмшлийнхээ гадна, дотор орчны өнгө үзэмжийг сайжруулахад санаачилгатай ажиллаж, ойг угтсан 85 бүтээлч ажилд дор бүрнээ оролцоогоо хангахыг чиглэл болгов.
Мөн Баянхонгор хотын замын цэвэрлэгээ үйлчилгээ, хагарсан зам талбай, зарим барилгын хууларсан дээвэр, гадна фассадыг засварлах ажлыг иргэдийн оролцоог ханган шуурхай эхлүүлэхийг сумын Засаг дарга М.Насанбатад үүрэг болголоо.