Нутаг усаа гэсэн сэтгэлтэй санаачлагч Батсуурийн Даваадалай Davaadalai Batsuury
Хамтран дэмжин ажиллах Баянхонгор аймгийн Монгол Ардын Намын дарга бөгөөд Баянхонгор аймгийн Засаг дарга Enkhbat Erdenee, 35жилийн ойгоо тэмдэглэх Хаан банкны хамт олон та бүхний ажилд амжилтын дээдийг хүсье

Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Баянхонгор: ЖАРГАЛАНТ ПАРКИЙГ ШИНЭЭР СЭРГЭЭН ХӨГЖҮҮЛНЭ


Баянхонгорчуудын олон жилийн дурсамж, амралт, чөлөөт цагийн салшгүй хэсэг болсон Жаргалант парк тун удахгүй шинэ өнгө төрхтэйгээр иргэдийн хүртээл болох нээ.
Учир нь “Эрдэнэс Монгол” нэгдлийн Гүйцэтгэх захирал, нутгийн хүү Б.Даваадалайн санаачилгаар Баянхонгор аймгийн Жаргалант паркийн 11 га талбайг иж бүрэн шинэчилж, хүүхэд залуус, ахмад буурал, гэр бүлд зориулсан орчин үеийн, аюулгүй, тав тухтай, ая тухтай, хүртээмжтэй амралт, чөлөөт цагийн орчин болгон хөгжүүлэх болон шаардлагатай байршилд бага сургууль байгуулах төслийг ХААН банкнаас Баянхонгор аймагт тус тус хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.
Энэ хүрээнд "Эрдэнэс Монгол" нэгдлийн гүйцэтгэх захирал Б.Даваадалай, Баянхонгор аймгийн Засаг дарга Э.Энхбат, ХААН Банкны Стратеги хариуцсан дэд захирал Ю.Төрмөнх, АЗДТГ-ын БОНХОБТХ-ийн дарга Г.Энхбаяр нар уулзалт хийж, төслийн хэрэгжилт, хамтын ажиллагааны боломж, орон нутгийн оролцоо, цаашдын төлөвлөгөөний талаар санал солилцлоо.
Жаргалант паркийн шинэчлэлийн хүрээнд:




ХААН Банк нь нийгмийн хариуцлагын хүрээнд байгаль орчин хамгаалах, ногоон хөгжлийг дэмжих чиглэлээр олон төсөл, хөтөлбөрийг улсын хэмжээнд амжилттай хэрэгжүүлж ирсэн туршлагатай хамт олон байгууллага юм.
Жаргалант паркийн шинэчлэл бүтээн байгуулалтын хүрээнд хүүхдийн тоглоомын талбай, залуусын идэвхтэй амралтын орчин, гэр бүлийн хамтдаа дурсамж бүтээх орон зай, иргэдийн эрүүл, аюулгүй, тав тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх урт хугацааны үнэ цэнтэй хөрөнгө оруулалт болгохоор талууд төлөвлөөд байна.
Одоогоор Жаргалант паркийн зураг төсөв, төслийн төлөвлөлт, бага сургууль байгуулах судалгаа, гэрээ хэлцэл байгуулах асуудлыг эцэслэн боловсруулах бэлтгэл ажлууд хангагдаж байна. Төсөл тун удахгүй Баянхонгор аймагт хэрэгжиж эхэлнэ.