loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
БҮГД НАЙРАМДАХ БЕЛАРУСЬ УЛСЫН ГОМЕЛЬ МУЖТАЙ ХУДАЛДАА, ЭДИЙН ЗАСАГ, ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНИК, СОЁЛ, ХҮМҮҮНЛЭГИЙН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАНА | HuduuMN

БҮГД НАЙРАМДАХ БЕЛАРУСЬ УЛСЫН ГОМЕЛЬ МУЖТАЙ ХУДАЛДАА, ЭДИЙН ЗАСАГ, ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНИК, СОЁЛ, ХҮМҮҮНЛЭГИЙН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАНА

2027-10-27

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн БНБУ-д хийж буй Төрийн айлчлал үргэлжилж байна. Айлчлалын хүрээнд талууд хэлэлцээр хийж, хамтран ажиллах гэрээг үзэглэв. 

“Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техник, хүмүүнлэгийн болон соёлын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Баянхонгор аймаг болон Бүгд Найрамдах Беларусь Улсын Гомель муж хоорондын хэлэлцээр”-т  Баянхонгор аймгийн Засаг дарга Эрдэнээгийн Энхбат, Бүгд Найрамдах Беларусь Улсын Гомель мужийн Гүйцэтгэх хорооны дарга Иван Крупко нар гарын үсэг зурав.

Хэлэлцээрийн хүрээнд талууд аж үйлдвэр, хөдөө аж ахуй, тээвэр логистик, боловсрол, соёл урлаг, аялал жуулчлал, байгаль орчны салбарт хамтран ажиллаж, бизнес эрхлэгчдийн шууд харилцаа, хамтарсан үйлдвэр, үзэсгэлэн яармаг, хөрөнгө оруулалтын төслийн мэдээлэл солилцох юм. 

Энэхүү хэлэлцээр нь орон нутаг хоорондын шууд харилцааг өргөжүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагааны шинэ боломжуудыг нээхэд чиглэж байна.