loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
Баянхонгор аймгийн залуус Ухаа худаг уурхайн Мэргэжлийн сургалтын төвд суралцан дадлагажиж байна | HuduuMN

Баянхонгор аймгийн залуус Ухаа худаг уурхайн Мэргэжлийн сургалтын төвд суралцан дадлагажиж байна

2023-06-06

Баянхонгор аймгаас 20 залуу сонгогдон Ухаа худаг уурхайн Мэргэжлийн сургалтын төвд суралцан дадлагажихаар очоод байна. Тэд эхний ээлжийн мэдээлэл танилцуулгадаа хамрагджээ. Эдгээр залуус Ухаа худагийн хүнд машин мехнизмын операторын сургалтанд суугаад, нэг жил орчмын хугацаанд ажлын байран дээр дадлагажин ажиллах бөгөөд цаашид нутаг орондоо мэргэжлээрээ ажиллах юм.

Өнгөрсөн хугацаанд 4,000 гаруй Монгол залуусыг уурхайдаа сурган бэлтгэсэн туршлага бүхий тус хамт олон цаашид манай 300 гаруй залуусыг ажлын байран дээр цалинтайгаар дадлагажуулан мэргэшүүлэх юм байна.