📌БАЯНХОНГОР СУМАНД ТАРЬЦ СУУЛГАЦЫН ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
Баянхонгор сумын Угалз 4-р багийн спорт зааланд мод, сөөгний үзэсгэлэн худалдаа амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Үзэсгэлэн худалдаанд сум дундын ойн анги, “Баянхонгор тохижилт үйлчилгээ” ОНӨААТҮГ, “Дэлгэрэх нөхөрлөл” ТББ зэрэг байгууллагууд оролцож, нийт 10 гаруй төрлийн суулгацыг 4000-80000 төгрөгийн үнээр худалдаалж байна.
Тус үйл ажиллагаа нь намрын мод тарих өдрүүдийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа бөгөөд аймаг, сумын иргэдэд төрөл бүрийн мод, сөөгний суулгац худалдан авах боломжийг бүрдүүлж байна.
Ойн газар
БАЯНХОНГОР СУМАНД ТАРЬЦ СУУЛГАЦЫН ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
2025-10-22
Төсөөтэй мэдээ