
📌БОГД СУМАНД 20 ГА ТАЛБАЙД АГРО-ОЙН АЖ АХУЙ БАЙГУУЛЖ, 112 МЯНГАН МОД ТАРЬЛАА.
Богд сумын нутаг дэвсгэрт улсын төсвийн санхүүжилтээр “Их хайрханы хаялага” ХХК агро-ойн аж ахуй байгуулах ажлыг гүйцэтгэж байна. Тус компани 20 га талбайд нийт 112,000 ширхэг мод (32,000 суулгац, 80,000 харандаан суулгац) тарьжээ.
Намрын тарилтын дараа цэнэг усалгаа, нөхөн тарилтыг бүрэн хийж, өвөлжилтийн бэлтгэлийг хангасан байна.
Ойн газар
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам