loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
ЦАХИМААР ГАРГАСАН ХҮСЭЛТИЙН ШИЙДВЭРЛЭЛТИЙН ЯВЦ | HuduuMN

ЦАХИМААР ГАРГАСАН ХҮСЭЛТИЙН ШИЙДВЭРЛЭЛТИЙН ЯВЦ

2025-10-23

ЦАХИМААР ГАРГАСАН ХҮСЭЛТИЙН ШИЙДВЭРЛЭЛТИЙН ЯВЦ

Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 121 дүгээр тогтоолоор “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам” шинэчлэн батлагдсан. 

Энэхүү журамд заасны дагуу газар эзэмших, ашиглах эрх шинээр олгох, газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгах, газар ашиглалтын зориулалт өөрчлөх, эзэмшил газрын хэмжээ, байршил өөрчлөх, нэгж талбар нэгтгэх, хуваах, газрын эрхийн төрөл өөрчлөх, сервитут бүртгэх гэх мэт газартай холбоотой 27 төрлийн иргэн, хуулийн этгээдийн хүсэлтийг газрын цахим систем (www.egazar.gov.mn), гар утасны аппликейшн (egazar)-ээр хүлээн авч холбогдох  хуульд заасны дагуу өргөдлийн төрлөөс хамааран 1-5 хоногийн хугацаанд шийдвэрлэхээр зохицуулсан.

Дээрх хууль тогтоомжийн хэрэгжилтийг хянаж үзэхэд Улсын хэмжээнд иргэн, хуулийн этгээдээс нийт 14,677 хүсэлт цахим системээр дамжуулан хүлээн авсан байна. Үүнээс 9,433 хүсэлт шийдвэрлэгдэж, 2,065 хүсэлт буцаагдаж, 3,179 хүсэлт шийдвэрлэгдээгүй хүлээгдэж байгаа бөгөөд шийдвэрлэлтийн дундаж хугацаа 14 хоног байна.

Иймд цахимаар гаргасан хүсэлтийн шийдвэрлэлт хангалтгүй байгаа аймаг, нийслэлийн байгууллагууд анхаарч ажиллана уу.