loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
ЭРХ ТЭГШ, ЭЕРЭГ НИЙГМИЙГ БҮТЭЭЦГЭЭЕ” ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДҮҮДИЙН ЭЦЭГ ЭХ, АСРАН ХАМГААЛАГЧДЫН ЧУУЛГА УУЛЗАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.  | HuduuMN

ЭРХ ТЭГШ, ЭЕРЭГ НИЙГМИЙГ БҮТЭЭЦГЭЭЕ” ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДҮҮДИЙН ЭЦЭГ ЭХ, АСРАН ХАМГААЛАГЧДЫН ЧУУЛГА УУЛЗАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.

2025-10-24

“ЭРХ ТЭГШ, ЭЕРЭГ НИЙГМИЙГ БҮТЭЭЦГЭЭЕ” ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДҮҮДИЙН ЭЦЭГ ЭХ, АСРАН ХАМГААЛАГЧДЫН ЧУУЛГА УУЛЗАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА. 

Баянхонгор аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй Хүүхэд залуучуудын хөгжлийн төвтэй хамтран “Эрх тэгш, эерэг нийгмийг бүтээцгээе” хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эх, асран хамгаалагчдын чуулга уулзалтыг өнөөдөр буюу 2025 оны 10 дугаар сарын 24-ны өдөр "Mazaalai Event Hall"-д зохион байгуулж байна. Тус арга хэмжээнд аймгийн 20 сумын төлөөлөл 90 гаруй эцэг эх, асран хамгаалагч оролцож байна. 
Баянхонгор сумын Засаг даргын Орлогч Г.Дүүрэнбилэг, ХБХЗХТ-ийн тэргүүн Н.Цэдэвсүрэн, Аймгийн ЗДТГ-ын НБХ-ийн дарга В.Наранчимэг нар нээлтийн арга хэмжээнд оролцож, чуулганд оролцогчдод амжилт хүслээ. 
Оролцогчдын зүгээс нээлттэй яриа, асуулт өрнүүлж тулгамдаж буй асуудал, бэрхшээлийг хэлэлцэж, холбогдох мэргэжлийн байгууллагуудад санал зөвлөмжийг хүргүүлж, иргэдийн дуу хоолойг төрд хүргэх, бодлогын шийдвэрт тусгахаар чуулж байна.

Арга хэмжээнд 
📌Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн асуудлыг дэмжсэн төрийн бодлого шийдвэр, үйл ажиллагааны хэрэгжилт сэдвээр Нийгмийн бодлогын хэлтсийн ахлах мэргэжилтэн А.Өлзийсайхан
📌Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний талаар ХГБХХГ-ын дарга, Хүүхдийн эрхийн ахлах байцаагч Н.Мэндбаяр
📌ХБХ-ийн Нийгмийн хамгааллын үйлчилгээний хэрэгжилт сэдвээр ХХҮГ-ын Нийгмийн халамжийн Хэлтсийн дарга Л.Мөнхцацрал
📌Тусгай хэрэгцээтэй хүүхдүүдийн хөгжлийг дэмжсэн төрийн бодлого шийдвэр, түүний хэрэгжилт, цаашид авах арга хэмжээний талаар Боловсролын газрын дарга ахлах мэргэжилтэн Д.Цэцэнхүү
📌Хөгжлийн бэрхшээлийн эрт илрүүлэлт, оношилгоо, нөлөөлж буй хүчин зүйл, цаашид авах арга хэмжээний талаар Эрүүл мэндийн газрын мэргэжилтэн Н.Наранхатан
📌Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд залуучуудын хөгжлийн төвийн талаар танилцуулна мэдээллийг тус төвийн сэтгэл зүйч Ж.Саранчимэг
📌Цахим бүртгэлийн шилжилтийн талаар ХБХЗХТ-ийн удирдах зөвлөлийн гишүүн, Улсын бүртгэлийн хэлтэсийн тасгийн дарга, улсын бүртгэлийн ахлах бүртгэгч П.Бүжинлхам чуулганд оролцогсдод мэдээлэл хүргэж байна.