ШИНЭ ЦЭРГҮҮД ДҮҮЖИН САВЛУУРТ СУНИАЛТААР ӨРСӨЛДЛӨӨ
Баянхонгор аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабаас Зэвсэгт хүчний 339, 341 дүгээр ангиудад 2025 оны хоёрдугаар ээлжээр татагдан ирсэн байлдагчдын дунд “Дүүжин савлуурт хэн зөв техникээр олон удаа суниах вэ?” тэмцээнийг зохион байгууллаа.
Оролцогчдын дундаас зөв техникээрээ манлайлан тэргүүн байранд Баянхонгор аймгийн Баацагаан сумын байлдагч Н.Ариундөлгөөн, дэд байранд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын байлдагч И.Нямрагчаа, гутгаар байранд Баянхонгор аймгийн Баацагаан сумын байлдагч А.Үйлстөгөлдөр, тусгай байруудад Баянхонгор аймгийн Өлзийт сумын байлдагч М.Цэнд-Аюуш; Завхан аймгийн Тосонцэнгэл сумын байлдагч Б.Сэргэлэнбаатар нарын 5 байлдагч шалгарч өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнууллаа.
ШИНЭ ЦЭРГҮҮД ДҮҮЖИН САВЛУУРТ СУНИАЛТААР ӨРСӨЛДЛӨӨ
2025-11-05
Төсөөтэй мэдээ