Монгол Улсын Их Хурал, Швейцарын хөгжлийн агентлаг хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд аймгийн ИТХ-ын дэргэдэх “Хууль тогтоомж сурталчлах төв”-ийг байгууллаа.
Тус төвийг Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн 127 тоотод байгуулж, энэ сарын 13-нд нээлтийн үйл ажиллагааг хийлээ. Төвийн нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Д.Ганбат, УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн, Баянхонгор аймгийн ИТХ-ын дарга Э.Энхбат, Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Ж.Эрхэмбаатар, Швейцарын хөгжлийн агентлагийн Хамтын ажиллагааны газрын захирал, хатагтай Стефани Бурри нарын зэрэг албаныхан, иргэдийн төлөөлөл оролцов.