loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН САНААЧЛАН ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ “ХҮРЧ ҮЙЛЧИЛЬЕ” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХААЛТЫН АРГА ХЭМЖЭЭГ БУГАТ СУМАНД ЗОХИОН БАЙГУУЛЛАА | HuduuMN

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН САНААЧЛАН ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ “ХҮРЧ ҮЙЛЧИЛЬЕ” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХААЛТЫН АРГА ХЭМЖЭЭГ БУГАТ СУМАНД ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Монгол улсын “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал”-ын зорилтын нэг болсон Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”, Эрүүл мэндийн яамнаас “ЭРҮҮЛ МЭНД ҮНДЭСНИЙ БАЯЛАГ” уриан дор 2022 оны 3 дугаар сараас эхлэн улс орон даяар “Хүн амын нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоог зохион байгуулах журмыг батлан хэрэгжүүлсэн билээ. ✅Уг хөгжлийн бодлоготой уялдуулан Аймгийн Засаг даргын санаачлан хэрэгжүүлж буй “Хүрч үйлчилье” нэгдсэн арга хэмжээний хүрээнд 22272 иргэн, эрт илрүүлэгийн үзлэгт 24240 иргэн хамрагдсан байна. ✅Шүдний үзлэгт 14905, эмэгтэйчүүдийн үзлэгт 730, мэс засал 166, Эхо 1902, рентген 1502 иргэнийг тус тус хамруулж дараагийн шатлалд 51 иргэнийг явуулсан байна.
Мөн эрүүл мэндийн хүрээнд авч хэрэгжүүлсэн ажлуудаа дүгнэн Бугат суманд эмч, эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүдийн дунд мөн сургалт, хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Тус сургалт, хэлэлцүүлэгт 13 сумын 115 албан хаагчид оролцож эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй асуудал, эрт илрүүлгийн үзлэгийн үеэр хамгийн асуудал бүхий өвчлөлийн талаар хэлэлцэж аймгийн удирдлагуудад танилцуулж цаашид хэрхэн ажиллах талаар хэлэлцлээ.