“Хөдөөгийн сэргэлт үндэсний чуулган” өнөөдөр Улаанбаатар хотноо байгуулагдсан байна.
Монгол Улсын Засгийн газраас Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд боомт, эрчим хүч, аж үйлдвэржилт, хот хөдөөгийн тэнцвэрт хөгжил, ногоон хөгжил, төрийн бүтээмж зэрэг зургаан багц асуудлыг шийдвэрлэхээр хэрэгжүүлж байгаа.
Шинэ сэргэлийн бодлого дахь Хот, хөдөөгийн сэргэлтийг эрчимжүүлэх хүрээнд “Улаанбаатар хотоос хөдөө орон нутагт шилжин суурьших иргэдийн ажиллаж, амьдрах нөхцөл боломжийг нэмэгдүүлэх, орон нутагт үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгжийг дэмжих цогц арга хэмжээний санал боловсруулах” үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдан Хотоос хөдөө рүү чиглэсэн иргэдийн тоог нэмэгдүүлэхээр ажиллаж эхэлсэн.
“Хөдөөгийн сэргэлт үндэсний чуулган”-д 21 аймгийн танилцуулга түц ажиллаж, аймаг орон нутгийнхаа хөгжлийн онцлогыг танилцуулж байна. Аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ болон аймаг сумын удирдлагууд, шинээр Булган аймагт шилжин суурьшсан иргэдийн манлайлагч нар оролцож, Булган аймгийн хөгжлийн онцлог, давуу талуудын тухай илтгэл тавина.
Тус үндэсний чуулганы гол зорилго бол төр, хувийн хэвшил, бизнес эрхлэгчид, иргэдийг өргөнөөр оролцуулж, орон нутгийн бизнесийг дэмжих төрийн бодлого, бизнесийн шинэ гарц, боломжуудыг хэлэлцэж, шийдэл хайх явдал юм.
Үндэсний чуулганд 1400 гаруй иргэд оролцож байна.
VisitBulgan & Нээлттэй Булган
http://bulgan.gov.mn/web/show/230300013