Бизнес эрхлэлт
МАЛ СҮРГИЙГ ЭРСДЭЛЭЭС ХАМГААЛАХ ЗӨӨВРИЙН БИТҮҮ ХАШАА ОЛГОЛОО
Малчдынхаа хөдөлмөрийг дэмжиж, мал сүргийг байгаль, цаг уурын эрсдэлээс хамгаалах, малын тавлаг байдлыг хангах зорилгоор зөөврийн битүү хашааг малчдад олгож байна.
Дэлхийн банкны санхүүжилттэй “Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төсөл”-ийн хүрээнд Булган аймгийн 8 сумын 10 малчинд зөөврийн битүү хашаа олгохоор болж, малчдын төлөөлөл болгон Орхон сумын Арбулаг багийн малчин С.Жаргалсайханд гардууллаа.
Энэхүү зөөврийн хашаа нь мал сүргийг хүйтэн, салхи, цас зэрэг цаг агаарын эрсдэлээс хамгаалж, малын тавлаг байдлыг хангахын зэрэгцээ малчдын хөдөлмөрийг хөнгөвчлөн, мал аж ахуйн үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлэх юм.