loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар

⚠️ АНХААРУУЛГА! УЛААНБУРХАН ӨВЧНИЙ ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДЛЭЭ ⚠️ Булган суманд улаанбурхан өвчний 2 тохиолдол бүртгэгдээд байна. Манай аймагт бүртгэгдсэн нийт өвчлөлөөс: 🔹 50% нь дархлаажуулах тарилгын насанд хүрээгүй 🔹 50% нь дархлаажуулалтад хамрагдаагүй х

АНХААРУУЛГА! УЛААНБУРХАН ӨВЧНИЙ ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДЛЭЭ

Булган суманд улаанбурхан өвчний 2 тохиолдол бүртгэгдээд байна.

Манай аймагт бүртгэгдсэн нийт өвчлөлөөс:

50% нь дархлаажуулах тарилгын насанд хүрээгүй

50% нь дархлаажуулалтад хамрагдаагүй хүүхдүүд байна.

Улаанбурхан өвчнөөр дархлаажуулалтад хамрагдаагүй хүүхдүүд 100% өвчилж байна.

Эцэг, эхчүүдийн анхааралд:

6–8 сартай хүүхдүүдээ улаанбурхан өвчний эсрэг дархлаажуулалтад хамруулах

“Заавал хийх дархлаажуулалтын үндэсний товлол”-д заасан улаанбурхан, гахайн хавдар, улаануудын эсрэг тарилгад хүүхдүүдээ бүрэн хамруулах

10–15 насны хүүхдүүдээ улаанбурхан, улаануудын эсрэг нэмэлт дархлаажуулалтад хамруулж, сум, өрхийн Эрүүл мэндийн төвийн эмч, мэргэжилтнүүдтэй хамтран ажиллах

Хүүхдийнхээ эрүүл мэндийг хамгаалъя — дархлаажуулалтад идэвхтэй хамрагдъя!

#Улаанбурхан

Төсөөтэй мэдээ

Сошиал хуудас дагах