loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар

"АНХДАГЧДЫН ЦОМ-2025" ГҮЙЛТИЙН ЦАНЫН НЭЭЛТТЭЙ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ

"АНХДАГЧДЫН ЦОМ 2025" гүйлтийн цанын нээлттэй тэмцээнийг жил бүр уламжлал болгон 5 дахь жилдээ Булган аймгийн Тэшиг сумын Харгал нууран дээр зохион байгуулж байна.

Тэмцээний нээлтэд аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга М.Батчимэг болон Тэшиг сумын удирдлагууд хүндэт зочид оролцож баг тамирчдад амжилт хүслээ.

Энэ удаагийн тэмцээнд Булган, Завхан, Орхон, Сэлэнгэ, Хэнтий аймгаас тамирчид оролцож байна. Өсвөр үеийн гурван насны ангилалд 48, насанд хүрэгчдийн төрөлд 22 нийт 70 тамирчин хурд хүч, тэсвэр тэвчээр сорин өрсөлдөнө. 

Тэмцээнд оролцогчдодоо спортын өндөр амжилт хүсье.