Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн ивээл дор зохион байгуулагдаж буй Ахмадын үндэсний чуулган өнөөдөр (2025.01.08) Төрийн ордонд болж байна. Улсын Их Хурал, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монголын ахмадын холбоо хамтран тус чуулганыг зохион байгуулж байгаа юм.
Булган аймгаас ахмадын үндэсний чуулганд аймгийн Ахмадын хороон дарга Б.Ширчиндорж, АЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн А.Оюунжаргал, Тэшиг сумын Ахмадын хороон дарга О.Амаржаргал, Хутаг-Өндөр сумын Ахмадын хороон дарга Тоймаа нар оролцож байна.