БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЕС ДЭХ УДААГИЙН СОНГУУЛИЙН ЭЭЛЖИТ XIII ХУРАЛДААН ЭХЭЛЛЭЭ
Булган аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ес дэх удаагийн сонгуулийн ээлжит XIII хуралдаанаар, аймаг, орон нутгийн хөгжил, бодлого, шийдвэртэй холбоотой дараах асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Үүнд:
1. Аймгийн ИТХ-ын 2026 оны ажлын төлөвлөгөө батлах тухай
2. Аймгийн ИТХ-ын Зөвлөлийн гишүүдийг улируулан сонгох тухай
3. Сүм хийдэд зөвшөөрөл олгох тухай
4. Улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээ тогтоох тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай
5. Агаарын бохирдлын төлбөрийн хувь хэмжээг батлах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай
6. Сонгуулийн хороог татан буулгах тухай
7. Аймгийн ИТХ-ын тогтоол, шийдвэрийн 2025 оны биелэлтийн тайлангийн тухай
8. Цагдаагийн газрын 2025 оны үйл ажиллагааны тайлангийн тухай
9. Аймаг байгуулагдсаны 90 жилийн ойн бэлтгэл ажлыг хангах хүрээнд хороо байгуулах тухай
10. Орон нутгийн өмч, хөрөнгийн асуудлын тухай
11. “Хөдөө аж ахуй–хөгжлийн ирээдүй” орон нутгийн өмчит компанийн ТУЗ-ийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай
Энэхүү хуралдаанаар аймгийн нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал ач холбогдол бүхий бодлогын шийдвэрүүдийг хэлэлцэх юм.
