БУЛГАН АЙМГИЙН ТАТВАРЫН ГАЗАР НЭГДСЭН СУРГАЛТ, ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
Булган аймгийн Татварын газраас зохион байгуулж буй “Хэрэгцээнд үндэслэсэн зөвлөгч алба” сэдэвт нэгдсэн сургалт, зөвлөгөөн 2026 оны 04 дүгээр сарын 08-10-ны өдрүүдэд болж байна.
Сургалтад хамрагдаж буй албан хаагчдад аймгийн Засаг даргын орлогч О.Ундрах амжилт хүсэж, тулгамдаж буй асуудлуудын талаар санал хүсэлтийг нь сонсон, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо.
Тус сургалт нь албан хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, ажлын уялдаа холбоог сайжруулах, татварын албаны үйл ажиллагааг боловсронгуй болгох, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэж байна.
Сургалтын хүрээнд дараах сэдвүүдээр мэдээлэл, зөвлөгөө өгч байна. Үүнд:
Татвар төлөлт, тайлагналын шинэчлэл
Төсвийн орлогын бүрдүүлэлт, татварын өрийн барагдуулалт
Хяналт шалгалтаар илэрч буй нийтлэг зөрчил
Төрийн албан хаагчийн ёс зүй, стандарт
Мэдээллийн аюулгүй байдал
Эрсдэлийн удирдлага, анхаарах асуудлууд
Мөн сургалтын үеэр албан хаагчдын дунд санал солилцох, туршлага хуваалцах хэлэлцүүлэг, спортын үйл ажиллагааг зохион байгуулж, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэж байна.
Энэхүү нэгдсэн сургалт, зөвлөгөөн нь татварын албаны үйл ажиллагааг илүү үр дүнтэй болгож, иргэдэд чиглэсэн төрийн үйлчилгээний чанарыг сайжруулахад чухал хувь нэмэр оруулах юм.
Тус газар нь 2025 онд улс, аймаг, орон нутгийн төсвийн орлогод нийт 73.7 тэрбум төгрөгийг төвлөрүүлж, орлогын төлөвлөгөөг 106.1 хувиар биелүүлсэн амжилт үзүүлсэн. Аймгийн ЗДТГ-ын хяналт-шинжилгээ, үнэлгээний дүнгээр “Нэгдүгээр байр”, Татварын албаны хяналт-шинжилгээ, үнэлгээний дүнгээр “Дэд байр”-т шалгарсан байна.
Мөн Газрын дарга Д.Лхагвасүрэн нь Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтийн 2025 оны “Татварын албаны шилдэг санхүүч”-ээр шалгарсан амжилттай ажиллаж байна.
2025 онд хамт олноо манлайлан ажилласан Хангал сумын ТУБ Б.Намуунбайгал, Могод сумын ТУБ Д.Соёлмаа, Гурванбулаг сумын ТУБ Н.Одонтуяа нар “Байгууллагын шилдэг ажилтан”-аар шалгарч, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдсан. Түүнчлэн Бүрэгхангай сумын ТУБ Б.Должинням Татварын ерөнхий газрын “Жуух бичиг”-ээр шагнагдсаныг энэ үеэр гардууллаа.