loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
БУЛГАН УС ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ  | HuduuMN

БУЛГАН УС ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ

Булган аймгийн 2023-2024 оны өвөл-хаврын бэлчээрийн даацыг тодорхойлсон дүн Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнд 2023-2024 оны өвөл, хаврын бэлчээрийн даацыг баг бүрийн бэлчээрийн ургац, малын тоо, бэлчээрийн талбайн хэмжээ, бэлчээр ашиглах хугацаа зэрэг мэдээлэл дээр үндэслэн багийн нутгаар тооцоолж гаргалаа. Бэлчээрийн даацыг тооцоолж гаргасан дүнгээс үзвэл нийт нутгийн: 48.8 % - Бэлчээрийн нөөцтэй 18.7 % - Бэлчээр хүрэлцээтэй 29.9 % - Даац 1-3 дахин хэтэрсэн 0.9 % - Даац 3-5 дахин хэтэрсэн 1.7 % - Даац олон дахин хэтэрсэн байна. Өөрөөр хэлбэл өвөл-хаврын бэлчээрийн даац нутгийн 70 орчим хувьд хүрэлцээтэй байхаар, харин 30 гаруй хувьд хэтэрч гарлаа. Сумын дүнгээр авч үзвэл Рашаант, Баяннуур, Дашинчилэн, Гурванбулаг, Могод, Сайхан сумын ихэнх, Хишиг-Өндөр, Баян-Агт, Орхон сумын зарим багийн нутгаар даац хэтэрч гарсан байна.
Сайхан сумын Угалз багийн нутгаар бэлчээрийн даац олон дахин хэтэрч (улаан), Бүрд багийн нутгаар 3-5 дахин хэтэрч (улбар шар) гарлаа. Энэ жил хур бороо элбэг, зуншлага сайн байсан зарим нутгаар даац хэтэрч гарсанд малын тоо их байгаа нь нөлөөлж байна. БУЛГАН УС ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ