ГАМШГИЙН АЮУЛЫН ЗАРЛАН МЭДЭЭЛЛИЙН ДОХИОГООР ДАДЛАГА, СУРГУУЛИЛТАД ХАМРАГДЛАА
Булган аймгийн Засаг даргын Тамгын газрын албан хаагчид аймгийн Онцгой байдлын газрын заавар, зөвлөмжийн дагуу гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохиогоор дадлага, сургуулилтад амжилттай хамрагдлаа.
Сургуулилтын үеэр газар хөдлөлтийн үед авах арга хэмжээ, гал түймрийн аюулгүй байдлыг хангах, болзошгүй эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх мэдлэг мэдээллийг албан хаагчдад өгч, бэлэн байдлаа хангах чадавхыг дээшлүүллээ.
Мөн хүн нэг бүрийн хувийн бэлтгэл, аранзны иж бүрдлийг шалган, гамшгийн үед өөрийгөө болон бусдыг хамгаалах бэлэн байдлыг шалган ажиллав.