loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
НИЙТИЙН НОМЫН САНГИЙН ШИНЭ БАРИЛГЫН НЭЭЛТ БОЛЛОО  | HuduuMN

НИЙТИЙН НОМЫН САНГИЙН ШИНЭ БАРИЛГЫН НЭЭЛТ БОЛЛОО

Булган аймгийн Нийтийн номын санг "Зууны сод хийц" ХХК Соёлын яамны захиалгаар шалгарч ашиглалтад хүлээлгэн өгч өнөөдөр нээлтийн арга хэмжээг зохион байгууллаа.  Нээлтийн арга хэмжээнд аймгийн ЗДТГ-ын дарга Д.Алтаншагай холбогдох албаны хүмүүс, аймгийн СУАЖЗ-ын газрын хамт олон, Аймгийн номын сангийн ахмад ажилчид, Булган аймгийн зохиолчид, яруу найрагчид, Хөвсгөл, Орхон аймгийн номын сангийн төлөөлөл, идэвхтэн уншигчид оролцсон юм. Тус барилгыг 2,9 тэрбум төгрөгийн төсөв өртгөөр хийж гүйцэтгэсэн юм.  Булган аймгийн иргэд, хүүхэд залуучууд орчин үеийн стандартад нийцсэн ая тухтай номын сангаар үйлчлүүлж эхэлж байна.