loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар

ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖИЛТАЙ ТАНИЛЦАХ ӨРГӨТГӨСӨН ХУРАЛДААН БОЛЛОО 2025 оны 8-р сарын 18-ны өдөр өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцах өргөтгөсөн хуралдаан зохион байгуулагдлаа. Хуралдаанд Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд, аймгийн удирдлагууд, холбогдох

ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖИЛТАЙ ТАНИЛЦАХ ӨРГӨТГӨСӨН ХУРАЛДААН БОЛЛОО 

2025 оны 8-р сарын 18-ны өдөр өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцах өргөтгөсөн хуралдаан зохион байгуулагдлаа. Хуралдаанд Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд, аймгийн удирдлагууд, холбогдох төрийн байгууллагууд, орон нутгийн удирдлагууд, мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл оролцож, 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын явц, тулгамдаж буй асуудал, цаашдын төлөвлөгөөний талаар танилцуулж, хэлэлцлээ.

Үүнд: Хадлан тариалангийн байдал, хичээлийн шинэ жилтэй холбогдуулсан сургууль цэцэрлэг суралцагчийн байдал, халдварт өвчин дэгдэлтээс сэргийлэх вакцинжуулалт, өвөлжилт, хаваржилтын бэлтгэл, хот байгуулалт, замын түгжрэл, орчны бохирдол, байшин сууцны дулаалга зэрэг асуудлаар мэдээлэл хүргэж, өвөлжилтийн бэлтгэл байдлыг хангахад орон нутагт тулгамдаж буй асуудлыг танилцуулж, санал хүргүүлэн, холбогдох албадаас мэдээлэл чиглэл авлаа.

Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир: Булган аймаг Энержи палас ХХК тай холбоотой тарифын зөрүүнээс үүссэн өр төлбөрийн асуудлыг энэ удаагийн цахим хуралдаанд дахин танилцуулж, улсаас бодлогын шийдвэр гаргаж, дэмжлэг үзүүлэх хүсэлтийг тавилаа.