loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН СУРГАЛТ БОЛЛОО | HuduuMN

ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН СУРГАЛТ БОЛЛОО

Төрийн албан хаагчдын сарын аяны хүрээнд төрийн албанд 1-3 жил ажиллаж буй албан хаагчдад зориулан АЗДТГ, Төрийн албаны салбар зөвлөлөөс Ёс зүйтэй мэдлэг чадвартай хариуцлагатай төрийн албан хаагч сургалтыг зохион байгууллаа. сургалтад 16 сум, 1 тосгон, харьяа агентлагуудад ажиллаж буй төрийн албан хаагчид хамрагдсан. ✅ "Төрийн албаны өнөөгийн нөхцөл байдал" ✅ "Төрийн албан хаагчийн ёс зүй, хэм хэмжээ" ✅ "Төрийн албаны тухай хуулийн онцлог, анхаарах асуудлууд" ✅ Төрийн албаны Булган аймаг дахь салбар зөвлөл, түүний үйл ажиллагааны талаар ✅ Аймгийн хүний нөөцийг 2023-2028 онд хөгжүүлэх хөтөлбөр"-ийн танилцуулгыг хийж төрийн албан хаагчдаа чадавхжууллаа. Мөн сургалтын төгсгөлд аймгийн Засаг даргын тамгын газрын дарга Д.Алтаншагай, Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Д.Эрдэнэбилэг, Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Д.Батцогт, Төрийн албаны салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга Д.Баттуяа нар оролцогчдын санал бодлыг сонсож тэдний асуултад хариулт өглөө.