loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
"Төрийн байгууллагуудын дэргэдэх ёс зүйн хороог чадавхжуулах" сургалтыг зохион байгууллаа | HuduuMN

"Төрийн байгууллагуудын дэргэдэх ёс зүйн хороог чадавхжуулах" сургалтыг зохион байгууллаа

Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль нь "Төрийн албан хаагч ард түмэндээ үйлчилж, төрд чин үнэнчээр зүтгэх эрхэм зорилгоо ухамсарлаж, төрийн ажил үүргийг гүйцэтгэхдээ хуулиар тогтоосон ёс зүйн хэм хэмжээг чандлан биелүүлэх үнэт зүйлс, соёлыг төлөвшүүлж, төрөө дээдлэх ард түмний итгэлийг бэхжүүлэхэд энэ хуулийн зорилго оршино." хэмээн эхэлдэг билээ. Иймийн тулд Ёс зүйтэй, мэдлэг чадвартай, хариуцлагатай төрийн албыг бэхжүүлэхээр төрийн албан хаагчийн сарын аяныг зохион байгуулж байна.
Сарын аяны хүрээнд төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн хороог чадавхжуулах сургалтыг хийлээ. Сургалтад сумын ЗДТГ, байгууллага тус бүрийн ёс зүйн хорооны нэг гишүүн хамрагдаж мэдлэг чадвараа дээшлүүлсэн юм.