Удирдах ажилтны өргөтгөсөн шуурхай зөвлөгөөн боллоо
2026 оны Удирдах ажилтны өргөтгөсөн шуурхай зөвлөгөөнөөр Татварын хэлтэс, Санхүү, аудитын газар, Орон нутгийн өмчийн газар, Төрийн захиргаа, удирдлагын хэлтэс, Нийгмийн бодлогын хэлтэс, Бүс, орон нутгийн хөгжлийн хөрөнгө оруулалт, бодлогын хэлтсүүд дэд хөтөлбөрүүдийнхээ танилцуулгыг хийж, цаашид хамтран ажиллах асуудлаар санал солилцлоо.
Мөн Булган аймгийн 16 сум, 1 тосгоны Засаг дарга, Тамгын дарга нартай ус, дулаан хангамжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллага болон орон нутгийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компаниудын төлөөлөлтэй уулзалт зохион байгуулж, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэн, шийдвэрлэх гарц, боломжийн талаар санал солилцов.
