
УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРАЙ ХУРАЛ БОЛЛОО
Энэ удаагийн хуралдаанаар 2025-2026 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын талаарх мэдээллийг Боловсролын газрын дарга Ц.Цолмонбаатар танилцуулж, Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн 7 хоногийн мэдээллийн танилцуулга хийлээ.
Булган аймгийн Засаг даргын тамгын газрын даргын албыг түр орлон гүйцэтгэгч Д.Эрдэнэбилэг дараах чиглэлд анхаарал хандуулан ажиллах үүрэг өглөө. Есдүгээр сард удирдах ажилтны шуурхай хурлыг7 хоног бүр зохион байгуулж, албан газар агентлаг нэгжүүдийн ажил үүргийн гүйцэтгэл, байгууллага хоорондын уялдаа холбоог уялдуулан, улам сайжруулан нягт ажиллахаар хурлыг тогтмол явуулна.
1. Фитнессийн үйл ажиллагааг хэвийн явуулах, гэрээт ажилтныг сонгон шалгаруулах ажлын явцыг түргэсгэх
Бүх нийтийн эрүүл мэндийг дэмжих, залуучууд цагийг үр бүтээлтэй зөв өнгөрүүлэх орчин болох фитнесс төвийн үйл ажиллагааг хэвийн явуулахын тулд ажлын хэсэг төлөвлөгөө боловсруулан ажиллаж гэрээт ажилтны сонгон шалгаруулалт анкет хүлээн авах зэрэгт анхаарах
2. Байгууллагууд өөрсдийн нөөц бололцоог ашиглаж өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах
Зуншлага тааруу, хадлан тэжээл, тариалалтын болц гарц зэргийг харгалзаж, өвөл хаврын цаг хүндрэхээс сэргийлж байгууллагуудыг өөрсдийн нөөц бололцоог ашиглаж өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах тал дээр эрчимтэй ажиллах
3. Байгууллагын гадна талын 50 метр талбайд цэвэрлэгээ хийх
Аймгийн бүх байгууллагуудын гадна талбайд цэвэрлэгээ хийх үүрэг өгч, нийгмийн хариуцлагын хүрээнд хог хаягдлын менежментийг сайжруулах ажлыг зохион байгуулахыг анхаарах.
4. Хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлыг сайтар хангаж ажиллах
Ерөнхий боловсролын сургуулиуд болон цэцэрлэгүүдийн шинэ хичээлийн жилд бэлтгэл ажлыг нэн даруй хангах үүрэг өгчээ. Үүнд сургуулийн барилга байгууламжийн засвар, хичээлийн хэрэглэгдэхүүн анги танхимын хангалт, багш нарын бэлтгэл болон суралцагчдын сургалттай холбоотой шаардлагуудыг бүрэн шийдвэрлэхийн тулд шуурхай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх
5. Булган сумын мал бүхий иргэдтэй уулзалт зохион байгуулах
Булган сумын мал бүхий иргэдтэй уулзалт зохион байгуулах чиглэлээр урьдчилсан төлөвлөгөө гаргаж мал аж ахуйн асуудлаар иргэдтэй уулзалт хийх өдөр, цагийг товлон, үйл ажиллагааны явцад шийдвэрлэх шаардлагатай асуудлуудыг тодорхойлох зэрэг ажлыг эрчимжүүлэх үүрэг өглөө.