loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
Хичээл, сургалтыг зайн, цахим хэлбэрт шилжүүллээ. | HuduuMN

Хичээл, сургалтыг зайн, цахим хэлбэрт шилжүүллээ.

2023-12-17 ~ 2023-12-25

Улсын хэмжээнд цаг агаарын хэт хүйтрэлт, томуу томуу төст өвчний тархалт ихсэж байгаатай холбогдуулан Боловсрол шинжлэх ухааны сайдын 2023 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн А/554 дугаар тушаалаар бага ангийн хичээл, сургалтыг 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс, дунд, ахлах ангийн хичээл сургалтыг 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс зайн, цахим хэлбэрт шилжүүллээ. Булган аймагт 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар амьсгалын замын цочмог халтай хам шинж 10,000 хүн амд 19.07, томуу, томуу төст өвчин 10,000 хүн амд 151.80 бүртгэгдэж “Алаг цоог дэгдэлт”-ийн түвшинд байна. Аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт нэмэлтээр ор дэлгэж, 32 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Амбулаторийн үзлэгийн 7.3 хувийг томуу томуу төст өвчин эзэлж, үүнээс 89.6 хувь нь 0-15 насны хүүхэд эзэлж байна.