loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
"ХУРДАН" ЦЭГИЙН 118 ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖИЛТАН "ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДТЭЙ ХАРИЛЦАХ УР ЧАДВАР"-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА  | HuduuMN

"ХУРДАН" ЦЭГИЙН 118 ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖИЛТАН "ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДТЭЙ ХАРИЛЦАХ УР ЧАДВАР"-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газраас “ХУРДАН” цэгийн үйлчилгээний ажилтнуудаа "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй харилцах ур чадвар"-ын сургалтад хамрууллаа. Тус сургалтад нийслэлийн “ХУРДАН” цэгийн 20, орон нутгийн “ХУРДАН” цэгийн 98 буюу нийт 118 үйлчилгээний ажилтан танхимаар болон цахимаар хамрагдсан юм. Сургалтын үеэр Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын Хөдөлмөр эрхлэлт хариуцсан мэргэжилтэн М.Чулуун-Эрдэнэ: -Хөгжлийн бэрхшээл гэдэг бол тухайн хүнд биш эргэн тойрны харилцаа хандлагад байгааг онцлоод хамтдаа өөрчлөхийг уриалсан юм. Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газраас хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд төрийн үйлчилгээг ойртуулах, чирэгдэлгүй, хурдан үйлчлэх бодлогыг баримтлан ажиллах хүрээндээ үйлчилгээний ажилтнуудыг чадавхжуулах сургалтуудыг үе шаттайгаар зохион байгуулж Нийслэл, орон нутгийн Монгол Шуудан ХК-ийн “ХУРДАН” цэгийн үйлчилгээний ажилтнуудыг чадавхжуулах давтан сургалтыг энэ сарын 7, 8-ны өдрүүдэд зохион байгуулж дууслаа.