Булган аймаг Ёсү хотын хооронд хөдөө аж ахуй газар тариалангийн салбарт хамтран ажиллах, тариалангийн төрөл бүрийн хөдөө аж ахуйн байгууламж, газар тариалангийн хөгжлийн технологийн хамтын ажиллагаа, найрамдалт харилцааг хөгжүүлэхэд хамтран ажиллахаар болж аймгийн зарим удирдлагууд тус улсад ажилласан.
Хамтын ажиллагааны анхны уулзалтанд Аймгийн Засаг даргын орлогч Д.Жаргалсайхан, ХБХОТХ-ийн дарга Г.Давааням нар оролцсон бол БНСУ-ын Ёсү хотын захирагч Жон Ги Мён, Ёсү хотын хурлын тэргүүлэгч Жон Уг Ги, Хөдөө аж ахуйн технологийн хэлтсийн дарга И Бён Ху, Хөдөө аж ахуйн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Чуй Жэ Ён нар оролцлоо.
Мөн Булган аймгаас газар тариаланг хөгжүүлэх , тариаланч аж ахуй эрхлэгчдийг мэргэжлийн боловсролыг үе шаттайгаар өргөжүүлэхэд дэмжлэг үзүүлэхээр хамтын ажиллагааны гэрээ хэлцэлд гарын үсэг зурлаа.
Энэ үеэр Ёсү хотын захирагч Жон Ги Мён дурдахдаа онцгойлон;
Булган аймгийн хөдөө аж ахуйн салбарт технологийн хөнгөвчилсөн дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ.