loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар

АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС ХУРАЛДАЖ, ШҮЛХИЙ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ҮҮРЭГ ДААЛГАВАР ӨГЛӨӨ Булган аймгийн Сайхан, Могод, Гурванбулаг сумдад бог малын гоц халдварт О хэвшлийн шүлхий өвчин бүртгэгдсэнтэй холбогдуулан Аймгийн онцгой комисс хуралдлаа.

2026-06-23

АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС ХУРАЛДАЖ, ШҮЛХИЙ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ҮҮРЭГ ДААЛГАВАР ӨГЛӨӨ

Булган аймгийн Сайхан, Могод, Гурванбулаг сумдад бог малын гоц халдварт О хэвшлийн шүлхий өвчин бүртгэгдсэнтэй холбогдуулан Аймгийн онцгой комисс хуралдлаа.

Хуралдаанд аймгийн болон тухайн сумдын Онцгой комиссын гишүүд цахимаар оролцож, нөхцөл байдлын талаарх мэдээллийг сонсон хэлэлцэв.

Аймгийн Засаг дарга, Аймгийн Онцгой комиссын дарга Д.Пүрэв-Очир дараах үүрэг, чиглэлийг өглөө.

• Сайхан, Могод, Гурванбулаг сумдаас амьд малын шилжилт хөдөлгөөн, туувар, отор нүүдлийг хорио цээрийн дэглэм цуцлагдах хүртэл түр хугацаагаар хориглох;

• Эрсдэлтэй бүсүүдэд үзлэг тандалт, яаралтай дархлаажуулалт, халдваргүйтгэлийн ажлыг эрчимжүүлж, хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэмийг чанд мөрдүүлэх;

• Мал тээвэрлэлт, малчдын шилжилт хөдөлгөөнд тавих хяналтыг чангатгаж, хууль тогтоомж зөрчсөн иргэн, хуулийн этгээдэд холбогдох арга хэмжээ авах;

• Иргэд, малчдад сэрэмжлүүлэг, зөвлөмжийг шуурхай хүргэж, өвчний эрсдэл, хор уршгийн талаарх мэдээлэл, сурталчилгааг тогтмол зохион байгуулах; 

Малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, тархалтыг хязгаарлахад иргэн, малчид та бүхнийг холбогдох мэргэжлийн байгууллагын заавар, зөвлөмжийг мөрдөн ажиллахыг уриалж байна.