
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ УДИРДЛАГЫН БАГ ХУРАЛДЛАА
Хурлаар “Булганы сэргэлт” үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх зарим хөтөлбөрүүдийн нэршил агуулгын тухай, Аймгийн Засаг даргын нэрэмжит сургалтын төлбөрийн тэтгэлэг, буцалтгүй тусламж олгох, дэмжлэг үзүүлэх журам”-ыг шинэчлэн батлах тухай, Орон нутгийн өмч хөрөнгийн тухай, Шилэн дансны хуулийн 2024 оны хэрэгжилт, Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын шийдвэрийн биелэлтийн тухай хянан, хэлэлцлээ.
Хуралд аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир, Тамгын газрын дарга Д.Наранбаяр, Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Д.Эрдэнэбилэг, Хууль эрхзүйн хэлтсийн дарга Б.Одхүү, Бүс, орон нутгийн хөрөнгө оруулалт, бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Давааням, Аймгийн худалдан авах ажиллагааны газрын дарга Б.Баярцэнгэл, Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Б.Ариунболд, Хяналт шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга Ч.Цогбуян, Нийгмийн бодлогын хэлтсийн ахлах мэргэжилтэн М.Солонго, Орон нутгийн өмчийн ахлах мэргэжилтэн Д.Уламбаяр, Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын дарга Д.Баттулга, ХШҮХ-ийн мэргэжилтэн Б.Бат-Эрдэнэ, Авто тээвэр үндэсний төвийн Булган аймаг дахь төвийн дарга Н.Баасанжаргал нар оролцлоо.