
Мал аж ахуй болон төв суурин газрын өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, шалгах ажлын хэсэг сумдад ажиллаж байна. Энэ намрын ургац хураалт, хадлан тариалангийн нөхцөл байдал, мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл, өвс ногоон тэжээл бэлтгэл, базаалт зэрэг цаг үеийн ажлуудтай газар дээр нь танилцаж, холбогдох арга хэмжээг шуурхай авах зорилгоор бүх сумдад ажиллах юм.