loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
Автотээврийн хэрэгслийн гэрчилгээ энэ сарын 15-ны өдрөөс E-Мongolia системд байршина. | HuduuMN

Автотээврийн хэрэгслийн гэрчилгээ энэ сарын 15-ны өдрөөс E-Мongolia системд байршина.

2023-09-14

Автотээврийн хэрэгслийн гэрчилгээ энэ сарын 15-ны өдрөөс E-Мongolia системд байршина. Тодруулбал, Автотээврийн хэрэгслийн гэрчилгээ цахим хэлбэрээр E-Мongolia системд байршсанаар иргэн, ААНБ өөрийн өмчлөл, эзэмшлийн тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээг харах, шалгах мөн гэрчилгээгээ гээгдүүлсэн, үрэгдүүлсэн тохиолдолд цахим гэрчилгээг ашиглах боломжтой. Энэхүү цахим гэрчилгээ нь цаашид гар утасны апплекейшн ашиглан автотээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг хийх суурь нөхцөл болох аж.