loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
БНСУ-ЫН КЁНГИ АЙМГИЙН ШИНХАН ИХ СУРГУУЛИЙН ЭНЭ ОНЫ ЭЛСЭГЧ ОЮУТНУУД БАТЛАМЖАА ГАРДЛАА  | HuduuMN

БНСУ-ЫН КЁНГИ АЙМГИЙН ШИНХАН ИХ СУРГУУЛИЙН ЭНЭ ОНЫ ЭЛСЭГЧ ОЮУТНУУД БАТЛАМЖАА ГАРДЛАА

2024-08-09

Бүгд найрамдах Солонгос улсын Кёнги аймгийн Шинхан их сургуульд суралцагчдад Аймгийн засаг дарга Б.Ариун-Эрдэнэ болон аймгийн удирдлагууд 16 сум, нэг тосгоны Засаг дарга нар сургалтын тэтгэлгийн батламжийг гардуулж, хариуцлагын гэрээг байгууллаа. Булган аймгийн Засаг даргын Тамгын газар, Бүгд найрамдах Солонгос улсын Шинхан их сургууль хоорондын хамтын ажиллагааны гэрээний хүрээнд 16 сум 1 тосгоноос суралцах болзол хангасан сурагчид болон сумдын Засаг дарга , эцэг эхчүүдтэй гурвалсан гэрээ байгуулан хоёр дахь жилдээ ийнхүү батламжийг гардууллаа. Хамтын ажиллагааны санамж бичигт дурдсанаар жил бүр Булган аймгийн оюутнууд “Кёнгидо Шинхан” их сургуульд: ✅Aялал жуулчлал, ✅гадаад харилцаа,
✅хөдөө аж ахуй, ✅Соёл урлаг спорт, ✅Эрүүл мэнд, ✅Байгаль орчин, ✅Жижиг дунд үйлдвэрлэл, ✅Бизнес удирдлага, макро эдийн засгийн чиглэлээр суралцуулахаар Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ, тус сургуулийн ерөнхий захирал Жонг Жин Кён нар гарын үсэг зурсан билээ. Ийнхүү энэ оны оюутнуудыг ирэх 9 сард БНСУ-д суралцуулахаар боллоо. Шинхан их сургуулийн шинэ нийт суралцагчдадаа сурлагын өндөр амжилт хүсэн ерөөе.