
БУЛГАН АЙМГИЙН БҮРЭГХАНГАЙ СУМЫН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН БАГШ СУРАГЧДЫН ШИРЭЭ САНДАЛ ШИНЭЧЛЭГДЛЭЭ
“Хос Анар” ХХК нь 2025 оны орон нутгийн төсөвт тусгагдсан 35.7 сая төгрөгийн тендерийн гүйцэтгэгч байгууллага болж Бүрэгхангай сумын ерөнхий боловсролын сургуульд багш, сурагчийн ширээ, сандал нийлүүлэн гүйцэтгэсэн байна.
Орон нутгийн төсөв гэдэг нь: Иргэдийн төлөөлөгчийн хурлаас баталсан аймаг, нийслэл, сум, дүүргийн засаг даргын мэдэлд төвлөрүүлэн зарцуулах улсын төвлөрсөн төсвийн хэсгийг хэлнэ.