loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
БУЛГАН АЙМГИЙН ДАШИНЧИЛЭН СУМАНД ЭРЭН ХАЙХ, АВРАХ БҮЛГИЙН НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО | HuduuMN

БУЛГАН АЙМГИЙН ДАШИНЧИЛЭН СУМАНД ЭРЭН ХАЙХ, АВРАХ БҮЛГИЙН НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО

2023-11-16

Монгол улсын Засгийн газрын 2023 оны тогтоолоор Булган аймгийн Онцгой байдлын газрын Дашинчилэн сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн нээлтийн үйл ажиллагааг 2023 оны 11 сарын 15-ны өдөр зохион байгууллаа. Нээлтийн үйл ажиллагаанд Аймгийн Засаг дарга, Онцгой комиссын дарга Б.Ариун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Ц.Анандбазар, ОБЕГ-ын тэргүүн дэд бөгөөд штабын дарга, бригадын генерал Ж.Чүлтэмсүрэн, Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ш.Баасандорж, Дашинчилэн сумын Засаг дарга Д.Луттөмөр, Баяннуур, Бүрэгхангай, Гурванбулаг, Рашаант Хишиг-Өндөр сумын удирдлага, Дашинчилэн сумын төрийн байгууллагын удирдлага, ажилтан албан хаагч нар оролцлоо. Булган аймгийн Онцгой байдлын газрын Дашинчилэн сум дахь Эрэн хайх, аврах бүлэг байгуулагдсанаар Дашинчилэн, Баяннуур, Бүрэгхангай, Гурванбулаг, Рашаант Хишиг-Өндөр, Могод сумдын ард иргэдэд гамшгаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, сэргээн босгох төрийн үйл ажиллагааг хүртээмжтэй хүргэх нөхцөлийг бүрдүүллээ. Тус үйл ажиллагааны үеэр эрэн хайх, аврах ангид шаардлагатай иж бүрэн тоноглогдсон 2 автомашиныг гардуулан өглөө.